Наурызын баярыг тохиолдуулан ” ЦЭВЭР ОРЧИН, ЭРҮҮЛ АМЬДРАЛ-ХОГГҮЙ ДЭЛҮҮН СУМ” нэг сарын аяныг эхлүүлж өнөөдөр 14 цагаас сумын нийт төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчид их цэвэрлэгээний ажилд оролцож, байгууллагууд өөрсдийн хуваарьт гудамж, талбай болон байгууллагын ойр орчмын хог хаягдал, үнс хог, малын сэг зэмийг цэвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцсон нийт албан хаагч нарт талархсанаа илэрхийлье!!
Сум орон нутгаа хоггүй, цэвэр байлгах иргэн та, бидний үүрэг. Тиймээс хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт хүргэж буулгахыг уриалж байна.



