Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
📍Сургалтын бүртгэл 2022.03.01-2022.03.10 хүртэл “e-mongolia” системээр авна.
📍Шалгуур нь:
✅Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,
✅2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,
✅Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,
✅2022 оны 06 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх
✅1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх
📍Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна.
📍Боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргана.
Previous article

You May Also Like