Энэ жилийн наадамд Ховд аймгийн харьяат, сумын заан Б.Хүрэлсүх жавхаатай сайхан барилдаж, зүтгэл зөрсөн барилдаан бүртээ илүүрхэн давсаар түрүү бөхөөр тодорлоо. Түүнтэй тунан барилдсан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын бөх Толбо сумын харьяат сумын начин Талгатбекын Еркебулан үзүүрлэж начин солоо батлав.
Мөн Аймгийн начин Өзгерис, Аймгийн начин Бахытбек нар уран хурц мэх, уужим барилдаанаараа олныг уярааж, шөвгийн дөрөвт шалгарч, наадамчин олны талархлыг хүлээлээ.
Хүчит бөхийн барилдаан өндөр баяр баясгалантай, цэгцтэй зохион байгуулагдаж, түмэн олны талархлыг хүлээсэн сайхан наадам боллоо.



