2025 оны 9-р сарын 2-ны өдөр Сумын Засаг дарга М.Авужалел төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч нартай уулзалт хийж, шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, ил тод байдлыг сайжруулахад анхаарч, дараах үүрэг чиглэлүүдийг өгч ажиллав. Үүнд:
1. Shilen.gov.mn цахим сайт дахь мэдээллийн ил тод байдлыг хангах
– Зарим байгууллага мэдээллээ shilen.gov.mn сайтад байршуулалгүй байгаа асуудлыг хөндөж, ил тод байдал, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үүднээс тус цахим хуудсанд мэдээлэл оруулах ажлыг эрчимжүүлж, тогтмолжуулахыг үүрэг болгов.
2. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
– Ирэх өвлийг өнтэй давах бэлтгэлийг хангах хүрээнд хүнс, түлш, бараа материалын нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг бүх байгууллагуудад даалгав.
3. Түр ажлын байрыг ил тод, нээлттэй мэдээлэх
– Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах зорилгоор байгууллагуудаас бий болгож буй түр ажлын байрыг олон нийтэд ил тод мэдээлж ажиллах шаардлагатайг анхааруулав.
4. Байгууллагын эргэн тойрны орчны цэвэрлэгээ, ариун цэврийг сайжруулах
– Байгууллагууд хариуцсан орчныхоо цэвэрлэгээ, тохижилтод анхаарч, иргэдэд үлгэр жишээ болохуйц цэвэр орчныг бүрдүүлэн ажиллах.
5. Төрийн үйлчилгээний бүтээмж, хариуцлагыг нэмэгдүүлэх
– Төрийн албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулж, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр байгууллагууд дотоод хяналтаа чангатгах, сахилга хариуцлагыг өндөр түвшинд баримтлахыг үүрэг болгов.
Сумын Засаг дарга М.Авужалел уулзалтын төгсгөлд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд бүх удирдах албан тушаалтнууд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

