СУМЫН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын Засаг дарга М.Абужалел төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, “Шилэн ажиллагаа” сайтыг хариуцсан мэргэжилтнүүдтэй хурал зохион байгуулж, байгууллагуудын үйл ажиллагааны явц, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар хэлэлцлээ.
Хурлын үеэр байгууллагууд тулгамдаж буй асуудлаа танилцуулж, цаашид шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойллоо.
Мөн хүн ам, орон сууцны 2025 оны тооллогын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар санал солилцож, албан хаагчид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн “Шилэн ажиллагаа” системд мэдээллийг цаг хугацаанд нь оруулах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.
🤝 Хурлын үр дүнд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, ард иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавилаа.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like