ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засаг даргын Тамгын газрын дарга С.Аманкелд төрийн байгууллагуудын ёс зүйн дэд хорооны дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч үр ашигтай санал санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхыг сайжруулах, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх, ажлын үр дүн, сайн туршлагыг түгээх зорилгоор санал солилцов.
Энэ хүрээнд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг сумандаа хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хэлэлцлээ.
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МАНЛАЙЛАЛ — ТӨРИЙН АЛБАНЫ БҮТЭЭМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Аяны хүрээнд төрийн албан хаагчдын манлайлал, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн манлайлал — Төрийн албаны бүтээмж” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар боллоо.
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн дэд хорооны дарга Х.Галия болон Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Р.Айшуак нар хамтран контент бэлтгэж, ахлах ангийн сурагчдад зориулан яриа, танилцуулга хийх юм.
Энэ нь сурагчдын ёс зүйн төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой.
ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
Төсвийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл өгч, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал, итгэлцлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах юм.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төвд зохион байгуулагдах сургалтын үеэр дараах илтгэлүүдийг тавина. Үүнд:
• “Төрийн албаны бүтээмж” сэдвээр Хөх Сэрх ТХЗахиргааны Ёс зүйн дэд хорооны дарга Н.Елик илтгэл тавина.
• “Төрийн албан хаагчийн манлайлал” сэдвээр Засаг даргын Тамгын Ёс зүйн дэд хорооны дарга С.Хуандых илтгэл тавина.
• “Зөв хандлага — Эерэг нөлөө” сэдвээр Эрүүл мэндийн төвийн ёс зүйн дэд хорооны дарга Б.Берикгүл яриа хийнэ.
“ Төсвийн ил тод байдал-Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа” сэдвээр Санхүүгийн албаны дарга А.Семейхан илтгэл тавина.
• Сургалтын үеэр төрийн захиргааны албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан, Ахмадын хорооны дарга Т.Тогтау төрийн албаны туршлага, залгамж чанарын талаар мэдээлэл өгнө.
• Мөн төсвийн ил тод байдал, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлаар Санхүүгийн албаны дарга А.Семейхан, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Р.Архалых нар сургалт зохион байгуулна.
Эдгээр үйл ажиллагаанд төрийн албан хаагч бүр идэвхтэй оролцож, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэхийг уриалж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like