ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУМД АЖИЛЛАЛАА

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хэрэгжих байршлын нэгээр Дэлүүн сум сонгогдсон бөгөөд тус аймаг дахь төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэнгүүд Х.Анар, Ж.Ахмаржан нар нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Х.Өмиржан, СУАТ ХХК-ийн ерөнхий инженер Х.Ерганат, Цахилгаан,шугам сүлжээний газрын албаны дарга А.Жалгас, ашиглалтын инженер А.Авлайхан нарын хамт дэд бүтцийн газар дээр нь ирж ажиллав. Ажлын хүрээнд сумын Засаг дарга М.Абужалел, сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын ЗДТГ-ын дарга С.Аманкелди болон сумын төрийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллалаа. Төслийн хүрээнд Дэлүүн суман дээр цахилгаан, холбоо мэдээлэл, дулаан, ус хангамжийн инженерийн дэд бүтцийн шугамыг шинээр тавих ба услалтын систем, агропаркийг байгуулах юм. Уулзалтын үеэр Дэлүүн сумын техник эдийн засгийн үндэслэл дээр туссан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийн талаар авч хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалтай нь танилцах зорилгоор төсөл хэрэгжих байршлууд дээр очиж газар дээр нь ажиллав.

You May Also Like