
Өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Дэлүүн сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Абужалел, ЗДТГ-ын дарга С.Аманкелд нар тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадалтай гал түймэр унтраах, аврах ажиллагааны автомашиныг хүлээлгэн өглөө.
“ISUZU” маркийн автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд давуу талтай бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, гарсан хохирлыг бууруулахад онцлогтой.


