ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Сумын Засаг дарга М. Авужалел, Орлогч Б. Сауле, ЗДТГазрын дарга С.Аманкелд, Байгаль орчны байцаагч Ж.Хонаев нар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Орчлон Орд ХХКомпанийн удирдлагуудыг хүлээн авч орон нутгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, сум орон нутагт байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээлч ажил зохион байгуулах талаар хэлэлцэж 2025 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уулзалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд 6-р багийн уул уурхайн орчмын малчин иргэдэд өвс, тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулахаар тохиролцов.

You May Also Like