Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сумын төвд худаг эзэмшигч иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлт, ус түгээх хуваарь, цаашдаа анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллав.

️Худаг эзэмшигчдээс сарын усны төлбөрийг 10.0 мянга төгрөг болгож өөрчлөх мөн төлбөр нэмэгдсэний үндсэн дээр иргэдэд өдөрт 2 удаа ус түгээх үйлчилгээ үзүүлэх санал.

Х.Емелхан, Ү.Көрбе нарын эзэмшдэг худгийн насос, труба нь он удаан жил ашиглаж элэгдсэн болохоор 1.5 сая төгрөгийн санхүүжилт хүссэнийг ИТХуралд дээрх хоёр саналыг уламжлахаар тохиролцов.
Хэрэглэгчдийнтэрх ашгийг хамгаалж ус түгээх ажлыг хариуцлагатай гүйцэтгэхээ худаг эзэмшигчид илэрхийллээ.