ХҮҮХДИЙГ ОРЧНЫ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ХАМТДАА ШАЛГАЯ,ХАМГААЛЬЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн санаачилгаар Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъяа” арга хэмжээний хүрээнд ажил зохион байгуулж ажиллав.

Үндэсний хэмжээнд  хүүхдийг орчны болон ахуйн болзошгүй эрсдэлээс  хамгаалах зорилгоор зохион явагдаж байгаа ХАМТДАА ШАЛГАЯ,ХАМГААЛЬЯ арга хэмжээг  сургуулийн хэмжээнд  10-р сарын 19-ний өдрөөс 11-р сарын 24 –ний өдөр хүртэл тусгай төлөвлөгөөний дагуу зохион явуулсан болно. Уг арга хэмжээний хүрээнд багш,суралцагч,эцэг эх,асран хамгаалагчдыг хамаарсан доорх ажлуудыг явуулж дүгнэв.Үүнд:

1.ХАМТДАА ШАЛГАЯ,ХАМГААЛЬЯ арга хэмжээг багш ажилчид,эцэг эх,асран хамгаалагчдад сурталчлан бага,дунд,ахлах ангийн хүүхдүүдийн эцэг эхийн хурал хийж,ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ГЭРЭЭ байгуулав

2.Эрсдлийг бууруулах,хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс  Сургуулийн “Хүүхэд хамгааллын баг”-аас ЗӨВЛӨМЖ боловсруулж эцэг эхчүүдэд хүргэсэн болно

 

 

3.Орчны аюулгүй байдлыг үнэлэх,эрсдэлийг бууруулах чиглэлээр сургуулийн ХАБЭА хариуцсан ажилтантай  хамтран  дорвитой ажил зохион байгуулж,сургууль,дотуур байрны гадаад,дотоод эрсдлийн үнэлгээ хийж,Сумын болон сургуулийн удирдлагуудтай танилцуулан ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ гаргаж ажиллаж байгаа

 

4.”Хүүхдээ сонсьё,дэмжье,хөгжүүлье,хамгаалья” уриан доор /11-р сарын 15 -12-р сарын 10-ны өдөр/ХҮҮХЭД ХАЙРААР ДУТАХ УЧИРГҮЙ хүүхэд хамгааллын нөлөөллийн зохион явуулж байна

Хүүхэд хамгааллын аяны хүрээнд :

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Аксакалдар акылы” зөвлөгөө,мэтгэлцээн

-Багш,ажилчидтай “Хүүхэд хамгааллын ёс зүйн гэрээ” хийх

-Гэрээр айлчлах аргачлалаар хүүхдийн нийгмийн аж байдлын судалгаа хийх

-Кейс үлрүүлэн ажиллах

-“Гар утас миний амьдралд” эсээ бичлэгий уралдаан

-Спорт,танин мэдэхүйн төрөл бүрийн тэмцээнүүд  гм  ажлуудыг тусгаж,явуулж байгаа  болно

 

 

 

Next article

You May Also Like