Эрхэм зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл

Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

-Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах

-Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах

-Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах

-Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох

-Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах

-Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, аж ахуйн талаар үйлчлэх.

Боловсролтой, эрүүл, хэл, түүх соёл, үндэсний ухамсараа эрхэмлэн дээдлэсэн иргэнтэй, унаган байгаль экологийн тогтвортой байдлаа хадгалсан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн баруун бүсийн тэргүүлэх аймаг болно.

Хүн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд тэргүүлэх аймаг болно.

Хүний хөгжил дээр тулгуурласан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Стратегийн зорилго 1:

Хүний амын хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана.

Стратегийн зорилго 2:

Хүнд ээлтэй орчин зорилтот түвшинг бүрэн хангана.

Стратегийн зорилго 3:

Бүс орон нутгийн хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана.

Стратегийн зорилго 4:

Эдийн засгийн зорилтот түвшинг бүрэн хангана.

Стратегийн зорилго 5:

Засаглалын зорилтот түвшинг бүрэн хангана.

Стратегийн зорилго 6:

Ногоон хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана.

You May Also Like