“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ НИЙГМИЙН ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХОД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Хүүхэд, залуучууд болон төрийн албан хаагчдын гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, соён гэгээрүүлэх ажлын хүртээмж, чанарыг сайжруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Зохион байгуулагч: Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Ажлын алба болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Хамрах хүрээ: Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллагын багш, ахлах ангийн сурагч /10,11,12-р анги/ нар оролцоно.
Тавигдах шаардлага:
 Удирдамжийн сэдвийн агуулга бүрэн байх
 Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
 Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
 Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
 Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх
 Үсгийн фонт arial 12, мөр хоорондын зай 1.5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
 Үгийн тоо 1200-аас хэтрэхгүй байх
 Эссэ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
Эссэ бичлэгийг шалгаруулах журам:
Эссэг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: 0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ. Үүнд:
-Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (20 оноо);
-Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
-Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (20 оноо);
-Дэвшүүлсэн шинэлэг санаа, шийдэл (20 оноо);
-Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).
Эссэний эхийг Word файл хэлбэрээр margulan.khural@gmail.com цахим хаягаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө тус тус ирүүлсэн байна.
Холбоо барих утасны дугаар: 99772687
Эссэг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эссэг шалгаруулалтад оруулахгүй болно. Ирүүлсэн эссэ бичлэгүүдийг олон нийтэд түгээх, нийтлэх эрхийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл эдлэх эрхтэй.
Шагналын сан:
Багш:
Тэргүүн байр – өргөмжлөл, мөнгөн шагнал – 120.000 төгрөг
Дэд байр – өргөмжлөл, мөнгөн шагнал -100.000 төгрөг
Тусгай байр – өргөмжлөл, мөнгөн шагнал – 80.000 төгрөг
Сурагч:
Тэргүүн байр – өргөмжлөл, мөнгөн шагнал – 100.000 төгрөг
Дэд байр – өргөмжлөл, мөнгөн шагнал – 80.000 төгрөг
Тусгай байр – өргөмжлөл, мөнгөн шагнал – 60.000 төгрөг
Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөл

You May Also Like