Үзүүлэх төрийн үйлчилгээ

Засаг даргын Тамгын газар:

Сумын хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн төсөвт байгууллагуудын үйлажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө өгөх, дэмжиж ажиллах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аргазүйгээр хангаж ажиллах, төрийн албан хаагчдыг сургах, төрийн албанд сонгон шалгаруулалтанд оруулж ажилд авах, түүний захиалгыг хүргүүлэх, иргэд, байгууллагын санаа бодлыг сонсож ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтийг тооцон дүгнэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Санхүүгийн алба:

Сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах, орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох, төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх, орон нутгийн өмчийн хяналт, бүртгэлийг хэрэгжүүлэх, зээл, тусламжийн хэрэгжитийг зохион байгуулж, түүнд хяналт тавих, төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотойгоор сумын татварын байцаагчийг шуурхай удирдлагаар хангаж ажиллана.

Хөдөө аж ахуйн тасаг:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төрийн бодлого, шийдвэр, хууль, тогтоомжийн биелэлтийг орон нутагт зохион байгуулж зохицуулах, сурталчлан таниулах, хяналт тавих, гүйцэтгэлийг дээд шатны байгууллагад мэдээлэх, хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, дүрэм, журам, заавар, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлага, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний анхан шатны нэгж, малчид, тариаланчид, бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүй, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх.

Хууль тогтоомжийг сурталчилах, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр:

-Статистик мэдээ мэдээлэл гаргаж, иргэдэд хүргэх
-Байгаль орчны талаарх мэдээлэлийг ард иргэдэд хүргэх, байгаль хамгаалах
-Газрын харилцааны чиглэлээр ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх
-Нийгмийн халамжийн үйлчилгээ
-Иргэний бүртгэлийн үйлчилгээ
-Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ
-Татвар төлөлт, татварын орлого бүрдүүлэлт, татвар тухай хууль тогтоомжийг сурталчилах

Хаяг

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газар

Утас: 95036443

Ажиллах цагийн хуваарь

Даваа-Баасан 08.00-17.00

Өргөдөл гомдол /бичиг хэрэг, архив, мэдээлэл/ хариуцсан ажилтан

ЗДТГ-ын бичиг хэрэг, архивын эрхлэгч Т. Айнур  Утас: 94182300

 

You May Also Like