4, 7, 10 ДУГААР БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ТОМИЛОГДЛОО

Шинээр сонгогдсон 4 дүгээр багийн Засаг дарга Х.Серикбол , 7 дугаар багийн Засаг дарга Д.Өзгерис, 10 дугаар багийн Засаг дарга Е.Жайбек нарыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилж Захирамжийг гардуулж өглөө.
Захирамжийг сумын Засаг дарга М.Абужалел гардуулан өгч, шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарт баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Ийнхүү 4,7,10 дугаар багийн Засаг дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байна. Цаашдын ажил үйлс нь ард иргэдийнхээ итгэлийг дааж, багийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
🤝 Хамтын ажиллагаа өргөжин, багийн хөгжил цэцэглэн хөгжих болтугай!

You May Also Like