ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
📅 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сумын Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
📌 Хэлэлцсэн асуудал
1. Наурызын баярыг зохион байгуулах тухай
Хурлаар Наурызын баярыг 2026 оны 03 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд сумын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бүргэдийн баяр зохион байгуулагдахаар төлөвлөж байна.
🎉 Баярын хүрээнд зохион байгуулах арга хэмжээ
Наурызын баярыг тохиолдуулан дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнд:
• Үндэсний уламжлалт Наурыз көже зооглох арга хэмжээ
• Баярын парад, жагсаал
• Соёл, урлагийн тоглолт
• Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх олон нийтийн арга хэмжээ
•спортын тэмцээн
Наурызын баяр нь эв нэгдэл, ахан дүүсийн харилцаа, үндэсний өв соёлоо дээдлэх чухал баяр билээ.
🤝 Иймд нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхнийг баярын арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.
Next article

You May Also Like