Грийн Элдорадо ХХКомпани захирал Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг тус сумд ажиллаж сумын ИТХурлын арга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел нартай уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус сумыг Улсын жишиг ногоон байгууламжтай сум болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтаар аймгийн засаг даргын орлогч К. Бахытжан, ИТХурлын төлөөлөгчид Х. Нурханат, Х. Мырзабек нар оролцож төслийн хамт олонд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Санамж бичигт дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгаж хэлэлцэлээ.
Үүнд:
» Ганц модны голын дагуу 100га газарт мод тарих
» Хөх толгой орчим 10га газрыг хашид мод тарих
» Сумын төв орчмын 50га газарт мод үржүүлгийн жишиг талбайтай болох
» Аймаг явах замын хоёр талд 6км газарт мод тарих
» Булаг шандын эхийг хамгаалах
» Буянт голын сав газар 7дугаар багийн орчмын ой модыг хамгаалах
» Керей үүлдэрийн хонийг зах зээлийн эргэлтэнд оруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд судалгаа хийх, хамтран ажиллахаар боллоо.
Уг төслийн гол зорилго нь: Сумын ажилгүй иргэдийг байнгын ажлын байраар хангах, байгаль эколог, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, жишиг ногоон байгууламжтай сум болоход оршиж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



