Сумын ИТХурлын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел нар багийн засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэж, багийн засаг дарга нарын санал хүсэлтийг сонсолоо.
Үүнд: 1.Өвөлжилтийн бэлэн байдал, оторт байгаа малчдын судалгаа
2. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, иргэдийн төлөөллийн хамт хяналт тавих
3. Мал тооллогын бэлтгэл ажлыг хангуулах
4. Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт санал оруулах зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо.




