ЦАС ЦЭВЭРЛЭХ АЖИЛ……

Тус сумын нийт ажилтан албан хаагчид их хэмжээний цас орсонтой холбогдуулан засмал замын халтиргаа гулгааг багасгаж, цасыг цэвэрлэх ажлыг сумын хэмжээнд цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн. Нийт байгууллагуудын ажилтан, албан хаагчид хуваарын дагуу хуваарилагдсан газрынхаа цас, асфальт, явган зам зэргийн цасыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцолоо.
Үүнд:
Дэлүүн сумын Засаг Даргын Тамгын газар
Эрүүл мэндийн төв
Ерөнхий боловсролын 1-р сургууль
Сумын Эрэн хайх аврах бүлэг
Соёлын төв
Сумын Байгаль орчин
Сумын Цаг уур
Жанат ХХК
Хүүхдийн 1,2,3-р цэцэрлэг
Хөх Сэрх Тусгай Хамгаалалтын Захиргаа
Цаг уурын өртөөний төв,
Аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье!!!

You May Also Like