Хог хаягдлын менежментийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хогийн цэгийн цэгцлэх, тэгшлэх ажлыг зохион байгуулж, бүрэн гүйцэтгэн дуусгалаа. Уг ажлын хүрээнд ил задгай тархсан хог хаягдлыг нэг цэгт төвлөрүүлж, талбайг тэгшлэн эмх цэгцтэй болгож, цаашид байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөлийг бүрдүүллээ. Энэхүү ажил нь орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



