Дэлүүн сумын байгаль хамгаалагч Ж.Хонаев “Хыдыр” нөхөрлөлийн гишүүдтэй хамтран тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Ахуунт” агнуурын бүс нутагт байгаль хамгааллын ажлыг зохион байгуулан ажиллалаа.
Тус ажлын хүрээнд өвөлжиж буй ан амьтдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тэдгээрийн идэш тэжээлийн хангамж, байршил, хөдөлгөөний онцлогт ажиглалт хийв. Мөн ан амьтдын хорогдлоос урьдчилан сэргийлэх, өвөлжилтийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.


