Аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлт 2021 он

1 2020.3,13

Дугаар=А/03

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зарим арга хэмжээний тухай

1. Албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн галаас хамгаалах хэрэгсэлүүдийн бэлэн байдлыг шалгаж дутуу байгаа хэрэгсэлийг бүрэн болгх үүрэг өгч биелэлтийг нь дахин шалгаж зааварчилгаа өгсөн ба гал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сонор сэрэмжтэй байх үүрэг даалгавар өгч ажиллаж байна.Одоогоор гарсан зөрчил байхгүй болно.

2. Багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарт хээрийн түймэр гарахаас урьдчилан  сэргийлэх талаар иргэдэд ухуулга сурталчилгаа байнга хийж байх үүрэг өгч ажиллаж байна.

100%
2 2021.04.16

Дугаар=А/03

Тарваган тахал өвчнөөс   урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Сумын хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

– Тарваган тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөг тодотгосон ба баяр, ёслолын үеэр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна.

– Тахлын сэжигтэй дуудлагын үед ажиллах дуудлагын баг бэлэн байдалд байгаа ба эмчилгээний эмийн нөөцтэй байна.

– Багийн Засаг дарга нар, хүний эмч нараар дамжуулан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаархи сурталчилгааг байнгаа хийж байна.

-Одоогийг байдлаар тарвага агнах хугацаа болоогүй тул хараахан эргүүл гараагүй

– Сумын онцгой комиссын гишүүд, эмнэлгийн ажилчид вакцин хийлгэхэд бэлэн байна.Одоогоор вакцин ирээгүй болно.

-Энэ сард сумаас баруун талд 4 км газраас тарвага үхсэн гэсэн дуудлага ирсний дагуу аймгийн Зоонозын өвчин судлалын төвд мэдэгдсэн арга хэмжээ авсан болно.

100%

You May Also Like