Монгол Улсын Шадар сайд болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг 06-р сарын 13-ний өдөр тус суманд зохион байгуулж байна.
Үзлэг шалгалтыг ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ үеэр аймгийн Онцгой комисс, нийт 12 байгууллага, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн 85 бие бүрэлдэхүүн, 10 нэгж техник, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг “Цуглар” дохиогоор шалгав. Үйл ажиллагаа өнөөдөр өглөө 07:00 цагт “Цуглар” дохиогоор эхлэв.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын ажлын хэсэг, мөн сумын удирдлагууд оролцлоо. Үзлэгийн гол зорилго нь сумуудын Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, хохирлыг багасгах, шуурхай хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



