СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр 14:00цагт сумын онцгой комиссын хурал болж 18:20цагт өндөрлөв.
Онцгой комисмын хурлыг засаг дарга Б. Серикбол удирдаж сүүлийн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудыг онцгой комиссын гишүүдэд танилцууллаа. Сумын 1,2,4,8 дугаар багуудын зарим айл өрхүүд маш эрсдэлтэй зудын байдалтай бол 5,6 дугаар багийн малчин ард иргэд бүхлээрээ зудын маш их эрсдэлтэй байдалтай байгааг хурлын үеэр онцлон тэмдэглэв.
Мөн хөрш зэргэлдээ Булган сумын Улаагчины давааны зам хаагдсантай холбоотой Сумын ЗДТГазрын ковш-50, иргэн Н. Алтынбекийн Ковш-50-ийг ажиллуулж байгаа ба сумын ЗДТГазар болон төсөвт байгууллагууд хоол хүнс, түлээ нүүрс, унаагаар тусалж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Аймгийн Онцгой комимсоос өгсөн үүрэг даалгаваруудыг цаг тухайд нь биелүүлж Засаг дарга Б. Серикбол, Орлогч дарга У. Аялбек нар сумаас 3 удаа ДТ, бензин,бусад эд зүйлийг хүргэж хяналт тавьж ажилсан.
Зам хаагдсан 4,11,5,6 дугаар багуудын зарим газрын зам давааны цасыг цэвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллав. Мэргэжлийн ангид ард иргэдээс ирүүлсэн дуудлага, хүсэлт, авсан хариу арга хэмжээний талаар ЗДТГазрын дарга С. Аманкелд танилцуулга хийв.
Өнөөдөрийн хурлаар дараах ажлуудыг хэлэлцэн баталлаа. Хорголжин хивэгийг 50% хөнгөлж 18.500төгрөгөөр, өвсийг 50% хөнгөлөлт үнээр буюу 9500төгрөгөөр тус тус олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Сумын хэмжээнд Мал тоолуулсан мал бүхийн 1581өрхөд өрх бүр 1уут хорголжин хивэг олгох.
2.Зудын маш эрсдэлтэй байгаа 2 дугаар багийн 18 өрх, 4 дүгээр багийн 34өрх, 1 дүгээр багийн 16 өрх, 10 дугаар багийн 3 өрх, 3 дугаар багийн 6 өрх, 8 дугаар багийн 20 өрх нийт 97 уут хорголжин хивэг олгох.
3.Сумын хэмжээнд 50 дээш толгой мал тоолуулсан мал бүхий нийт 1400 өрхөд тус бүр 1 боодол өвс олгох./49 толгойгоос доош мал тоолуулсан иргэд хамаарахгүй/
4. Зудын маш их эрсдэлтэй байгаа 5 дугаар багийн 99 өрх, 6 дугаар багийн 98 өрх нийт 197 уут хорголжин хивэг /зөвхөн малчин өрхүүдэд/төрийн албан хаагч хамаарахгүй.
Нийт Хорголжин хивэг 1873уут буюу 74.9тн
Өвс 1400боодол өвс буюу 28 тн
Өвс тэжээлийг хуваарийн дагуу олгох асуудлыг ХАА-н тасаг, Эрэн хайх, Аврах бүлэгт үүрэг болголоо. Өвс тэжээлийг тараах цаг хцваарийг жич мэдээлэн шуурхай ажил зохион байгуулна.
Дашрамд дурдахад малын тоо,толгой албан татварын орлогоор бүрдүүлсэн 1158 боодол өвсийг зөвхөн малчин өрхүүдэд олгосон.
Өвлийг өнтэй давж, урин хавартай элэг бүтэн золгох болтугай.
ДЭЛҮҮН СУМЫН ЗДТГ

You May Also Like