СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

СУМЫН  ОНЦГОЙ КОМИСС 3 ДАХЬ ХУРАЛДААНАА ХИЙЖ, ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ
Сумын Онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдлыг авч хэлэлцлээ. Сумын  Онцгой комисс өнөөдөр /2024.02.19/ Сумын Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд   85 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Сумын Онцгой комиссын хуралдаанд байгууллагын дарга эрхлэгч нар оролцов. Хуралдааныг Сумын Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга У.Аялбек удирдан зохион байгуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн баталсан ба сумын онцгой комиссын шийдвэрээр зарим асуудлыг дараа нь хэлэлцэхээр шийдвэрлэв.
Үүнд:
Нэгдүгээрт: Сумын тэжээлийн аюулгүй нөөцөд байгаа тэжээлийн 50%-н хөнгөлттэй үнээр малчин өрх бүрт худалдах.
Хоёрдугаарт: Сумын нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой ан, амьтанд биотехникийн арга хэмжээ авах.
Гуравдугаарт: 2024.02.12-ны өдөр 11 дүгээр багийн Төгрөг хэмээх газарт болсон байгалийн аюулт үзэгдэлийн үед гарсан зардлыг хэлэлцэн холбогдох бичиг баримтуудыг Аймгийн Онцгой комисст уламжлахаар шийдвэрлэв. мөн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулах.
Дөрөвдүгээрт: Багуудын өвөлжилтийн талаар багийн засаг дарга нараас мэдээлэл сонсов.
Тавдугаарт: Зам даваа хаагдсан 3,5,6,4,11 дүгээр багуудад багийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж замын цасыг цэвэрлэхээр үүрэг даалгавар өгөгдлөө.
Зургаадугаарт: Хурлаас гарах шийдвэрийн төслийг танилцуулж батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

You May Also Like