ТӨСӨВ, ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭНЭЭР РАХЫМ ОВОГТОЙ АРХАЛЫХ ТОМИЛОГДЛОО

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтанд орж хамгийн өндөр оноо авч тэнцсэн Р.Архалыхыг төсөв, төрийн сангийн мэргэжилтэнээр томилсон тухай тушаалыг ЗДТГазрын дарга С.Аманкелд танилцуулж, тушаалыг гардуулж өглөө.

ЗДТГазрын дарга С.Аманкелд шинээр томилогдсон Р.Архалыхт авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж хариуцсан салбартаа амжилт гаргаж ажиллахыг зөвлөв. Урьд өмнө төрийн албанд олон жил ажилласан тул сум орон нутгийн хөгжилд өөрийн мэдлэг, боловсролоо дайчлан ажиллана гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Р.Архалыхт ажлын өндөр амжилт хүсье.

You May Also Like