УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.СЕРИКБОЛ ОРОЛЦОВ

Аймгийн Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2023.05.17/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалт, зөвлөгөөнд сумдын Засаг дарга нар хамрагдлаа. Уг зөвлөгөөнд сумын засаг дарга Б.Серикбол оролцож 2022 онд сумд хийгдэн хөрөнгө оруулат, хийгдсэн  ажлаа товч танилцуулан ажиллав.

Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, сумдын Засаг дарга нарт  цаг үеийн байдалтай холбогдуулан  үүрэг чиглэл өгөв.

Энэ жилийн сургалт зөвлөгөөнөөр Төрийн албаны үйл ажиллагаа, сахилга хариуцлага, томилгоо, сонгон шалгаруулалт, анхаарах асуудал, байгуулагдах гэрээний талаар, Мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдол, дотоод ажлын чиглэлээр, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, Тэрбум мод, хог хаягдлын талаар, Санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны талаар, АТГ-аас ирүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Тоон гарын үсэг олголтын талаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

You May Also Like