МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Сэг зэм устгах,ариутгал халдваргүйтгэлийн сарын ажил” зохион байгуулах тухай 2023 оны 03 сарын 31 ний өдрийн А/35 тоот сумын Засаг даргын захирамж гаргуулан, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулан ажиллав.

– Хөдөө багийн төв, өвөлжөө хаваржааны эзэмшил газарт МЭҮҮН-ийн эмч нар,         багийн Засаг дарга нар малчид иргэдээр цэвэрлэгээ хийлгэн сэг зэмийг устгах халдваргүйжүүлэх ажил хийлгэж нийт багийн Засаг дарга, малын эмч нарт даалгаж хийсэн ажлын тайланг бичгээр авч ажиллав.

– Сумын 12 багийн нийтийн эзэмшлийн газрыг багийн Засаг дарга, МЭҮН-ийн эмч нарт хувиарлан хариулцуулж өгч нийт 1084 толгой малын  сэг зэм, мал нядалгааны гаралтай 3  машин хог хаягдлыг тогтоосон цэгт булж устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн болно

– Уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашигласан тэээврийн хэрэгсэл портер 1, ковш 1,  хүн хүчний оролцоо удирдах ажилтан 1, малын эмч 12, байцаагч 1, туслах ажилтан 1 нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав. Сэг зэм цуглуулахад 180 км зам явьж, зарцуулсан шатахуун  120л  ЗДТГ-аас хувиарлан өгчсөн болно.

Цаашид нийтийн эдэлбэр газар, хогийн цэг, алсын бэлчээр, уст цэг болон  эзэнгүй энд тэнд хаягдсан малын сэг зэмийг устгах талаар нийт багийн Засаг дарга нар, малын эмч мэргэжилтэн малчин мал бүхий иргэд хамтран тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг уриалж байна.

Малын хорогдол одоо хүртэл гарч байгаа учраас цаашид сэг зэм устгалын ажил үргэлжлүүлэн хийгдэх болно.

You May Also Like