“ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛАА ДҮГНЭВ

БОАЖ-ын сайдын 2023 оны 02 дугаар албан даалгавар болон сумын Засаг даргын 2023 оны А/19 тоот захирамжаар сумынхаа орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх, ачиж тээвэрлэх, хог хаягдалгүй цэвэр орчинд амьдарч хэвших, хүрээлэн байгаа орчиндоо хог хаяхгүй байх зөв хандлагыг хүүхэд залуучуудад хэвшүүлэх зорилго бүхий “ХОГГҮЙ ОРЧИН – ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аяныг 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллав. Үүнд: Сумын төвийн эргэн тойрны болон гол, шудууны эргийн орчмын хур хог хаягдал, үхэж хорогдсон мал амьтаны сэг зэмийг цуглуулан устгах, нийтийн эзэмшлийн газрыг ААН, байгууллагууд хариуцуулан цэвэрлэх, эзэнгүй хог хаягдал, хууль бус хогийн цэгүүдийг цэвэрлэн, дарж булах, хог хаяхыг хориглосон самбар байршуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвх, санаачилгатай оролцсон ЗДТГ, ИТХ, Соёлын төв, Хүүхдийн 2-р цэцэрлэг, Эрчим ХХК, Цаг уурын өртөө, ЕБ–ын 2, 3-р сургууль, Аврах бүлэг, Эрүүл мэндийн төвийн хамт олон, нийт албан хаагч нарт болон иргэдэд талархсанаа илэрхийлье.   

You May Also Like