ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сай С.Зулпхар, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.Армия, Хөдөлмөр, хамгааллын үйлчилгээний газрын дарга А.Галия,Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Ерген нарын ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр сумд ажиллав. Хуралд сумын удирдлагууд болон ард иргэд өргөнөөр оролцож, нээлттэй хаалганы өдөрлөгт идэвхтэй оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сай С.Зулпхар салбарын яамны  хэрэгжүүлж байгаа бодлого,төсөл хөтөлбөр, хуулийн хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй танилцуулж, ард иргэдийн асуултанд хариулт өглөө. Яамнаас хэрэгжүүлж буй EJOB цахим аппликейшинээр ажлын байрны мэдээллийг өдөр бүр хянах, ажлын байрны зар сурталчилгааг цаг алдалгүй авах,цахимаар бүртгүүлэх зэрэг үйл ажиллагаа багтсан байна. Уг программыг сүүлийн 2 жилд бий болгосоныг хурлын үеэр  ард иргэдэд танилцуулав. Дэд сайд С.Зулпхар болон газар, хэлтсийн дарга Сумын удирдлагуудын хамт 1дүгээр ЕБСургуулийн үйл ажиллагаатай танилцаж дотуур байрны үйл ажиллагаанд ашиглах зорилгоор тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Мөн цаашдаа  сургуулийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих, нутгийн удирдлагуудтай хамтран  ажиллахаа илэрхийлэв.

 

 

Хуралд оролцсон ахмад настан иргэд Х.Бадел, Г.Хари, С.Дамысхан, Ш.Халхаман,ЭМТөвийн эмч К.Ербол, хувиара хөдөлмөр эрхэлдэг иргэд Б.Онгарган, С.Бөгенбай, иргэд О.Мерей, 5дугаар багийн засаг дарга Х.Бейбитхан нар асуулт асууж хариулт авлаа.

Хөдөлмөр, хамгааллын үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Ботакөз хөдөлмөр, хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл хийв.

Хөдөлмөр, хамгааллын үйлчилгээний газраас   Дэлүүн сумд 2022 онд нийт 917.0 сая төгрөгний санхүүжилт олгосон ба үүний 72.6 сая төгрөгийг төсөл, хөтөлбөр /малжуулах, түр ажлын байр/-ны санхүүжилтэнд тус тус олгосон байна.

Мөн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Жанарбек тэтгэвэр, тэтгэмж, даатгалын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүргэж ажиллав.

Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газрын мэргэжилтэн Ерген гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр 2022 онд хийсэн ажил болон хүүхэд багачууд, сумын хамтарсан бүлэгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж ажиллав. Сургуулийн насны хүүхдүүдийн хүмүүжилт эцэг, эх асран хамгаалагчдын эрх үүрэг тулгамдсан асуудлын талаар онцлон тэмдэглэж байв.

Хуралд оролцсон иргэд тулгамдсан асуудалын талаар асуулт асууж, хариулт авлаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт ард иргэд маш идэвхтэй оролцов. Хурлын төгсгөлд сумын засаг дарга Б.Серикбол дэд сайд С.Зулпхард хүндэтгэл үзүүллээ.

You May Also Like