ДЭЛҮҮН СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ҮНЭЛГЭЭ ӨГЧ АЖИЛЛАВ

Жил болгон сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэнд үнэлгээ өгч ажилдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын 12 багийн ард иргэдээс гарсан санал асуулгын нэгтгэлийн дагуу хамгийн олон санал авсан ажлуудыг  ИТХурлын хуралдаанаар хэлэлцүүлж  шийдвэрлүүлэн ажиллаж байгаа. ОНХСангийн үнэлгээгээр тус сумын түүхэнд 2 удаа урамшуулалд хамрагдаж байсан. Цаашдаа ард иргэдийн санал санаачилгыг улам бэхжүүлэн сайжруулах талаар санаачилгатай ажиллаж байна. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны хөрөнгө оруулалтын санал авах аргачлалыг хялбаршуулах үүднээс цахим хэлбэрээр санал авч ажилласан. Хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шилэн болгох ард иргэдэд нээлттэй танилцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ЗДТГазрын ажлын хэсэг

You May Also Like