Аймгийн Засаг дарга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С. Зулпхарыг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С. Зулпхарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХНХ-ын дэд сайд С. Зулпхар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харья газар агентлагийн үйл ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн тухай танилцуулсан бол аймгийн Засаг дарга хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, талууд өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай санал солилцлоо.
Уулзалтад Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга А.Галия, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржан, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.Армия нар оролцлоо.

You May Also Like