Бүсчилсэн хөгжил хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Иргэдийн спортын их наадам”-ын анхан шатны тэмцээн Дэлүүн суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Дэлүүн болон Булган сумын нийт 140 тамирчин оролцож, долоон төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Долоон төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Булган сумын тамирчид багийн нэгдсэн дүнгээр шилдгээр шалгарлаа.
Спортын их наадмын үеэр иргэд, тамирчдын дунд босоо үдэшлэг зохион байгуулж, арга хэмжээг баярын уур амьсгалтайгаар өндөрлүүлсэн юм.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР