Тогтоол шийдвэрийн биелэлт

ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН АКТУУДЫН БИЕЛЭЛТ 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН  БАЙДЛААР

Дэлүүн сум                                                                                                                                                                                 2021 оны 12-р сарын 14

Шийдвэрийн д/д Заалтын д/д Шийдвэрийн нэр, огноо, дугаар Холбогдох заалтын агуулга Хэрэгжилтийн биелэлт Хувь
Ерөнхийлөгчийн зарлиг
1 1 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 169

 

ЦУСНЫ ДОНОРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2.Цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахын тулд “Таны бэлэглэсэн цус бусдад амьдрал бэлэглэнэ” гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр цусны донорын үйлсэд нэгдэхийг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэн сайн дураараа цусаа бэлэглэх,сурталчлан таниулах, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд уриалсугай Дэлүүн суманд байгаа донорын тоо Донорын тоо бүгд 20. о1-8, а2-5, в3-4, ав-4 тус суманд байдаг ба сумын төвд гарсан хүндрэл болон жирэмсэн эхийн хүндрэл, гэмтэл зэрэг яаралтай үед дуудлагаар авч ирж үйлчлүүлдэг юм. Сумын төвийн эмнэлэгт цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах боломжгүй юм. Донорын тоог нэмэгдүүлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. 70%
Монгол Улсын хууль
1 2 Ашигт малтмалын тухай /Шинэчилсэн найруулга/                          / 2006-07-08 / Дугаар  2006.08.26. 43.3. Энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. (43.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно. 43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө.) Тус суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын 2 компани байдаг бөгөөд хайгуулын үйл ажиллагааг зуны хоёр сар явуулдаг. Хайгуулын үйл ажиллагаа явуулсан хугацаандаа орон нутгаас 2,3 иргэдийг авч ажиллуулдаг. 100%
2 3 Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай 2009-12-31 Дугаар 2019-60/40 5.3. Энэ хуулийн 5.2-т заасан олон нийтийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулж болно. 5.2 Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2 хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана.  Тус суманд байгаль орчныг хамгаалах чиглэлийн 2 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг.

Хайгуулын үйл ажиллагаа явуулдаг газар нутагт болон түгээмэл тархацтай ашигт малтмал /хайраг, шороо/ ашиглах зөвшөөрөлтэй газруудад сумын удирдлагаас тогтмол хяналт тавьж нөхөн сэргээлтэнд анхаарал хандуулан ажиллаж байна.

 100%
Засгийн газрын тогтоол
1 4 Бэлчээр хамгааллын ажлыг          эрчимжүүлэх тухай
2019-05-01
Дугаар 2019_185
4. 2019 оны бэлчээр хамгааллын арга хэмжээг нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулах, цаашид жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоног болон 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан, Бямба, Ням гарагийг “Бэлчээр хамгаалах өдөр” болгон зарлаж, мэрэгч амьтан, шавжны хөнөөлөөс бэлчээрээ хамгаалах бүх нийтийн арга хэмжээг сум, багийн түвшинд зохион байгуулж байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. Бэлчээр хамгаалах ажлын эхлэл манай суманд 2006 оноос суурь тавигдаж бэлчээр хамгаалах журам батлагдан хэрэгжиж бэлчээрийг хувиратайгаар ашиглах бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх ажлын нэг юм.

Бэлчээр ашиглах, хамгаалах журамыг сумын ард иргэдийн дунд санал асуулга явуулан одоо ИТХ-аар батлуулан Хууль зүйн яаманд хянуулахаар ажиллаж байгаа болно.

100%
2 5 Жагсаалт батлах тухай 2019-190 3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг баримтлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 2021 онд  СХС-ийн хөнгөлөлтэй зээлийг дараах чиглнэлээр олгов. Үүнд  оёдолд 2,0сая, арьс шир боловсруулах цехт 20,0 сая, төмөр тор тохох цехт 30,0 сая, үсчин гоо сайханд 2,0 сая, үнээний фермерд 12,0 сая бүгд 66,0 сая төгрөгийг  нийт 9 ирнэнд шинээр ажлын байр бий болгох зорилгоор олгож төслийн ажлын хэрэгжилт 60 хувьтай байна.  70%
3 6 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай
2019-09-18
Дугаар 2019_355
1. Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль тогтоомж зөрчихтэй тэмцэх зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох талаар дор дурдсан арга хэмжээ авахыг дараахь албан тушаалтанд даалгасугай:
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;
 Тус суманд Бичил уурхай одоогоор байхгүй болно 100%
7 1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар тогтоосон журмыг зөрчиж олборлолт явуулсан талбайд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу нөхөн сэргээлтийг хийлгэж, талбайг хүлээн авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;  
8 1.4. Бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлоход ашигласан болон ашиглахаар бэлтгэсэн техник, тоног төхөөрөмжийг талбайгаас гаргаж, харуул хамгаалалт зохион байгуулах, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү) болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар нарт;  
9 2. Энэ тогтоолын 1.2 болон 1.5-д заасныг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, уг зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;  
4 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

11

Мал аж ахуйн гаралтай түхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2020-01-15 Дугаар 2020,18 2..Мал аж ахуйн гаралтай түхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, хүчин чадлаас давсан нөөцийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих, түүхий эдийг үнэгүйдэхээс хамгаалах бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн сумын хэмжээнд жил бүр үндэсний үйлдвэрт тушааж засаг даргад тайлагнаж ажилладаг. Мөн ХАА-н газарт биелэлтээ тухай бүр гаргаж өгдөг. 2021 онд сумын хэмжээнд  749 малчин өрхийн 719 гаруй нь  73,9 тн ноосны падааныг зохих хууль журмын дагуу үндэсний үйлдвэрт тушааж ажилласан ба биелэлтийг зохих газарт хүргүүлэн ажилласан. 100%
4. Сумдад малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, хүлээн авах, стандартын дагуу ангилан ялгалт болон чанарын хамгаалалт хийж, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод тургуурлан бий болгох талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. Сумын  арьс шир, түүхий эд бэлтгэгчид өөрсдийн чадах хэмжээгээр  түүхий эдээ тээвэрлэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Түүхий эдийн агуулахууд ХААБ-ээс агуулахын итгэмжлэл авах гэсэн заалтын дагуу  ХААБ-д түүхий эдийн агуулахын судалгаа гаргаж өгсөн. Сумын хэмжээнд ЗДТГазарын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх 1 склад, хувь хүнд нэг түүхий эдийн нэг агуулах байсан ба үүнийг итгэмжлүүлэх гээд материал өгсөн боловч шаардлага хангахгүй, зарим материал, тоног төхөөрөмж, гэрчилгээ нь бүгд дутуу байсны улмаас итгэмжлэгдээгүй орхигдсон. Цаашид материалаа бүрэн болгож  бэлтгэсний дараа  дахин итгэмжлэлд явуулах болно. 30%
5 12 Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай 2020-03-18 Дугаар 2020-95 3. Тэргүүлэх чиглэлд тусгагдсан инновацийн үйл ажилгааны арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааны жил бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, тухайн арга хэмжээнд батлагдсан төсөвт эх үүсвэрийн дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.  Тэргүүлэх чиглэлд тусгагдсан инновацийн үйл ажилгааны арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагаанд жил бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, батлагдсан төсөвт багтаан ажиллаж байна.  70%
6 13 Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай
2020-03-22
Дугаар 2020_102
5. Тусгаарлалтад хамрагдсан иргэдэд тавих хяналтыг чангатгах, тусгаарлалтын журам зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал) болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай. Аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг ирж Дотуур байр болон Хүүхдийн цэцэрлэгт тусгаарлах байр бэлтгүүлэн, шаардлагатай бүх зардлыг сумыг онцгой комисс болон шуурхай штабаас гаргаж бэлтгэл ажлыг хангасан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр 5 багийн хэсгийн хороог бэлтгэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ажилласан. 100%
7 14

 

 

 

 

 

 

 

 

15

2020.03.25

Дугаар: 106

Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай

1. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хөтлөлтийн улсын үзлэг үр дүнтэй болсныг тэмдэглэж, үзлэгийн явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч, архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг яам, Засгийн газрын агентлаг, байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.  Албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон ажиллаж байна.  100%
2. Төрийн байгууллагын архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах, хадгаламжийн санг стандартын дагуу бүрдүүлэхэд шардагдах арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсвийн багцаа багтаан санхүүжүүлж, хэрэгжүүлэхийг төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.  Сумын мал тооллогын А картын 2015-2019 оны баримт болох 51 боть материалыг аймгийн архивын газарт тушаасан болно. ЗДТГөзрын архивын өрөөг тохижуулахад 4,0 сая төгрөгийг ирэх жилийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төсөвт тусгасан болно.  30%
8 16 Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай
2020-03-27
Дугаар 2020_114
3.2.3.2. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх: 3.2.1. бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зардал 3.2.2. бүх шатны төсвийн байгууллагын коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой бүх төрлийн зардал 3.2.3. бүх шатны төсвийн байгууллагын цалин хөлс, ажил, олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан, халаалт, цэвэр, бохир ус, түрээсийн зардал болон хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой шаардлагатай зардал 3.2.4. нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай
шийдвэрийн дагуу хязгаарлагдмал байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагуудын төсвийн хэмнэлт, зарцуулалтанд хяналт тавьж ажиллав. Эхний ээлжинд санхүүжүүлэх шаардлагатай зардалуудыг шилжүүлж гарсан төсвийн хэмнэлт, хэтрэлтийн зардалуудыг санхүү, төрийн сангийн хэлтэст мэдээлэн ажиллав.Сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад олгох цалин хөлс, илүү цагийн хөлс, урамшуулал зэрэг зардлуудыг гарсан журмын дагуу олгож шийдвэрлэв. Мөн  ковид 19 өвчинтэй холбоотой эмийн зардал болон шатхууны хэтрэлтийг тухай бүр мэдээлэн ажиллав.
70%
17 3.4. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлын санхүүжилтийг түр зогсоох: 3.4.1. бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар зохион байгуулах, тавилга эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх 3.4.2. хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал: 3.4.4. бараа үйлчилгээний бусад зардал Ковид 19 цар тахлын үед сургалт семинарыг цахим хэлбэрээр явуулдаг болсон ба хэмнэгдсэн зардлуудын тооцоог тухай бүр санхүү, төрийн сангийн хэлтэст мэдээлэн ажиллаж байна.  100%
9 18 Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 2020-04-150 Дугаар 2020-138 2. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаргын болон газар доорх усыг ашиглах боломжтой байршилд шинээр тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглаж байгаа тариалангийн талбай хоорондын зайд тэлэлт хийж өргөтгөх, тариалан эрхлэх газарт иргэдэд зөвхөн хүнсний ногоо тарих зориулалтаар талбай олгох, цаашид зориулалтыг өөрчлөхгүйгээр тариалах талбайг нэмэгдүүлэх боломжийг судалж, хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай. Тус сумын нутаг дэвсгэрт төмс хүнсний ногоо тариалах нь цаг агаарын хувьд тохиромжгүй. Сүүлийн үед иргэд өөрсдийн санаачлагаар чацаргана, төмс тариалж мөн хүлэмжээр хүнмний ногоо тарих ажил хийгдэж байна. Энэ жилийн байдлаар төмс 1,6 га, хүнсний ногоо 1,0 га газарт тарьж зохих хэмжээий хүнсний ногоо хурааж авсан болно.  70%
 

10

19

 

 

 

 

 

20

 

 

21

 

 

 

 

22

 

 

 

23

 

 

 

 

 

24

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 221

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

3. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг орон нутагт шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор дараахь ажыг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.1. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө баталж, биелэлтэд хяналт тавих;

 Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө баталж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Тайлант онд иргэд 2900тн өвс, 560тн гар тэжээл, 500 тн хужир бэлтгэж нөөцөлсөн ба сумын аюулгүйн нөөцөд 25 тн өвс бэлтгэсэн болно. 100%

 

3.2. Аймаг, сумын хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц бэлчээрийг тогтоож, хил заагийг тодорхойлон ашиглалт, хамгаалалтыг сайжруулан 2021-2022 оны өвөл, хаврын улиралд өөрийн аймаг, сумдын малыг оторлуулах; Манай сумын хувьд отрын нөөц бэлчээргүй байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчин гарсанаас болж оторт гарах боломжгүй болсон. 30%
3.3. Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, төрийн холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу отроор өвөлжүүлж, хаваржуулах; Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжих, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, төрийн холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу отроор өвөлжүүлж, хаваржуулах, ажил хийгдэж байна. 30%
3.4. Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх; Хадлан авах боломжтой талбайг малчид, мал бүхий иргэдэд эзэмшүүлж ирсэн бөгөөд малчид өөрийн хүч хөрөнгөөр өвс, тэжээл бэлтгэх ажлыг жил бүр нэмэгдүүлж байна. 2021 онд сумын хэмжээнд 2900 тн хадлан тэжээл, 560 тн гар тэжээл, 500 тн хужир шүү, ОНХСангийн хөрөнгөөр 25 тн өвс бэлтгэж, тэжээл бэлтгэх төлөвлөгөөг 90.2% хэрэгжүүлэв. Өнөөдрийн байдлаар мал бүхий иргэд өөрийн гэсэн хадлангийн талбайтай болсон. 100%
3.5. Бог малын тохироогоор дутагдаж байгаа хээлтүүлэгчийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, малын чанар сайжруулахад анхаарах; 2021 онд малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд 350 толгой хээлтүүлэгч малыг үржилд зориулан бойжуулсан ба 2000 толгой бог малд ангилалт хийгдлээ. 100%
11 25 Жагсаалт батлах тухай

2020-12-16

Дугаар -215

3. Хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор жагсаалтад багтсан хүнсний болон бусад бүтээглдэхүүний зохистой нөөцийг бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хэвийн явуулах, түүхий эдийн хангамжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, холбогдох бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. Манай сумын хувьд мах, махан бүтээгдэхүүнийг намар бэлтгэж авдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг зун, намрын улиралд бэлтгэж авдаг. Хүнс, ногоо, бусад бүтээгдэхүүнийг сумын хэмжээнд томоохон 8 дэлгүүр 2-3 сарын нөөцтэй ажиллаж  байна.  100%
12 26 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 315
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Аж ахуйн нэгжийн улсын тооллогод өөрийн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулах орон тооны бус ажлын хэсэг байгуулж, тооллогын ажилд татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тооллогын ажилд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай. Улсын хэмжээнд явагдсан Аж ахуйн нэгж болон хувиара хөдөлмөр эрхэлдэг иргэдийн мэдээллийн www.toollogo1212.mn цахим хуудсанд мэдээлэн ажиллав. Сумд хоёр тоологч нийт 10 төсөвт байгууллаг 75 ААН-ийн мэдээлэл болон сумд үйл ажиллагаа явуулдаг 73 хувиара хөдөлмөр эрхлэгчдийг тооллогонд бүрэн хамруулж ЗГ-ын тогтоол болон аймгийн засаг даргын захирамжийг мөрдлөгө болгон ажиллав.  100%
13 27 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 259 ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.  Коронавируст халдвар /COVID-19/-ын болзошгүй аюулаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган Халдварын сэргийлэлт, хяналтын багийн үйл ажиллагааг эрчимжүүлэн эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чанд мөрдөх, эмнэлгийн орчинд гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж хяналт тавьж байгууллагын ариун цэврийн өрөөний халдваргүйтгэлийг тогтмол хийж, үйлчлүүлэгчийн гараа угааж, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн болон сунгах талаар эмнэлгийн нийт ажилчидад

/2020 оны 01-р сарын 22 -ны өдрийн №19 албан даалгавар ба ЭМС-ын 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн А/93 тоот/ бусад тушаалуудыг танилцуулан,  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах дадлага, сургалтыг зохион байгуулж эмч ажилчидыг бүрэн хамруулж, үүрэг чиглэлээ хувиарлан өгч, зохион байгуулалтын арга хэмжээ авч, гарсан шийдвэр, үүрэг, чиглэлийг тухай бүрт нь хяналт тавьж ажиллуулсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, тусад нь хуучин эмнэлгийг нээж ажиллуулж байгаа.

 100%
14 28 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 161 “СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ” ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээний хүрээнд сумдын Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулж ажиллахыг холбогдох аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай. Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээний хүрээнд сумдын Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулан  ажиллаж байна. Шинээр газар олголт хийгдэж байгаа газарт инженерийн дэд бүтэц одоогоор холбогдохгүй байна. Сумын Ерөнхий төлөвлөгөө гарсан ба дараа жилээс сумын төвийн айл өрхүүдийг 800,0сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах циф кабельд холбох төсөл арга хэмжээ хэрэгжих болно. Энэ жил 800м циф кабель татагдсан.  70%
15 29 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 93 КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан иргэдийг вакцинжуулах, тэдний орлого, дархлааг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрт 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн мөнгөн дэмжлэгийг нэг удаа олгосугай. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй, өр, авлага үүсгэхгүй, хэмнэлтийн горимоор, төсвийн сахилга хариуцлагыг чанд баримтлан ажиллахыг төсвийн бүх шатны захирагч нарт тус тус үүрэг болгосугай. Манай сумын 7879 иргэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан иргэдийг вакцинжуулах, тэдний орлого, дархлааг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрт 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн мөнгөн дэмжлэгийг иргэн бүр хүртсэн болно. 100%
16 30 2021.2. 21
Дугаар 45
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.  Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгосугай. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журамыг баталж, гарсан бүх шийдвэр захирамжуудыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 100%
17 31 2021.02.17
Дугаар 43
Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын 2021 оны төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай. Үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсвөөс хэмнэлт гаргах талаар өгөгдсөн чиглэлийн дагуу боловсролын салбарын төсвийн хэмнэлтийн тооцоог гаргаж, аймгийн санхүү, төрийн  сангийн хэлтэст хүргүүлэн ажиллав. Төсөвт байгууллагуудад шинээр орон тоо бий болгохгүй байх талаар чиглэл өгч, тэтгэвэрт гарах албан хаагчдийн судалгааг гаргаж, аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна

Тус сумын санхүүгийн албаны зүгээс төсвийн хэмнэлттэй ажиллаж, өр авлага үүсгэхгүй талаар санаачилгатай ажиллаж байна.

 100%
18 32 2021.1.20
№18
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
Төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг салбарын болон орон нутгийн жил бүрийн холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасугай.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сургалтанд сургуулийн удирлагууд, нярав, эмч , сургуулийн тогооч нар оролцож , мэдлэг чадвараа дээшлүүлсэн.  Сургуулийн дотуур байрны гал тогоонд хоол зүйчийн орон тоог нэмэх шаардлага гарч байна. Чадавхжуулах  сургалтанд 8 хүн оролцсон.

Дэлүүн сумын 1 дүгээр сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд үе шаттай хамруулах ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн болно.

1.75б дотуур байрны их засварын хүрээнд гал тогоог засварлаж,үдийн хоол бэлтгэх орон байр болгосон

2.Сумын ОНХС-гаас 15.0 сая төгрөг шийдэгдэж гал тогооны цахилгаан тоног төхөөрөмж,150ш иж бүрдлийн хоолны таваг авагдсан.Тоног төхөөрөмжийг гал тогоонд суурилуулан цахилгаан холболтын асуудлыг сургуулиасаа шийдвэрлэсэн

3. Хоолны заалыг 70 хүүхдийн ширээ сандалтай болгох асуудлыг сургуулийн нөөц бололцоогоор шийдвэрлэсэн

4. Хоол зүйчийн сургалтанд тодорхой хүмүүс хамрагдаж, ажиллах хүний нөөц бэлтгэх ажил хангагдаж байгаа

6. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой дараагийн улирлаас үдийн хоолонд шилжих асуудлыг шийднэ гэж бодож байна

100%
19 33 2021.01.06

Дугаар 5

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр орон нутагтаа тэргүүлсэн малчин өрх, саальчин, фермерийг шалгаруулан шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. Өнгөрсөн жил малаас авах ашиг шимийн нэмэгдүүлсэн малчдаас  Улсын аврага өрх 1, аймгийн аврага малчин 8, сумын аврага малчин 28 шалгарсан байгаа болно. 100%
20 34 2021.03.10

Дугаар 58

“ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ ТӨСӨЛ” БАТЛАХ ТУХАЙ

2.2. төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон 2021 онд гарах үйл ажиллагааны зардалд шаардагдах 11,808,600,000.0 (арван нэгэн тэрбум найман зуун найман сая зургаан зуун мянга) төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мөн оны батлагдсан төсвийн багцын хүрээнд зохицуулалт хийх замаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах талаар зохих арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт.

3. Энэ төсөлд хамрагдсан залуучуудыг ажлын байраар хангах талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүтээн байгуулалтын болон бусад холбогдох төсөл, арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл болгосугай

Манай          суманд Аймгийн ДЗОУБ хамтран ажиллаж байгаа болно. Залуучууд, залуу гэр бүлийг  дэмжих зориолгоор 8 өрх сонгож авч сургалт зохион байгуулж, төсөл тусламжинд хамруулан ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээнд тус сумаас нэр бүхий 5 иргэн хамрагдаж сургалтанд оролцон мэргэжил эзэмшиж 3 нь орон нутагт дадлага хийсэн бол 2 нь одоо Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа болно. 100%
 Дүн 86,1%
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
1 35 2020.5.13

31 дүгээр тэмдэглэл

4. Боловсруулах үйлвэрүүдийг чанар, стандартын шаардлага хангасан түхий эдээр хангах, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор зарим суманд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах нэгдсэн бүтэц бүхий загвар хоршоо байгуулж, кластерын тогтолцоог бүсчлэн хөгжүүлэх арга хэмжээ үе шаттай хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө, аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. Боловсруулах үйлвэрүүдийг чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдээр хангах, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор   мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах нэгдсэн бүтэц бүхий “Хөндий хайрхан” загвар хоршоог байгуулж, кластерын тогтолцоог бүсчлэн хөгжүүлэх арга хэмжээнд үе шаттай хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байна.  100%
Засгийн газрын албан даалгавар
1 36 2020-11-19
Дугаар 2020-2
Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай
1.9. Албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг “Төрийн албан бичиг солилцооны нэгдсэн систем-д холбож, албан бичгийг байгууллага хооронд цахимаар солилцох “Төрийн албан бичиг солилцооны нэгдсэн систем”-д холбогдоогүй ба емайл хаягаар албан бичгийг байгууллага хооронд цахимаар солилцон ажиллаж байна. 30%
Нийт дүн 77,2

You May Also Like