ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр 14:00 цагт ЗДТГазрын даргын албан тасалгаанд хурал болж өнгөрлөө. Хурлаар багийн засаг дарга нар болон байгууллагын дарга, эрхлэгч холбогдох мэргэжилтэнгүүд оролцож, тулгамдсан зарим асуудлын талаар хэлэлцэж, багийн засаг дарга нарт үүрэг даалгавар өгч ажиллав.
Үүнд: 1.” Соёлын сэргэлт-2023″ хүрээнд сумд 14-ний өдөр болох үйл ажиллагааны бэлтгэл ажил.
2. БИНХурлын товыг хэлэлцэн баталж 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болов.
3. Багуудын замд хог хаях асуудалд хяналт тавих
4. Хичээлдээ ирээгүй, сургууль завсарсан хүүхдүүдийн судалгааг гаргаж сургуулийн удирдлагууд болон эцэг эхчүүдтэй хамтран ажиллах
5. Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж холбогдох байгууллагуудад өгөх.
6. Багийн засаг дарга нарын зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих
7. Сумын төвд эцэг эхээс тусдаа амьдарч сургуульд сурч байгаа хүүхдүүдэд хяналт тавьж сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах
8. Багийн иргэдэд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар байнга мэдээлэл хүргэж ажиллах.
9. Малын тоо, толгойн албан татварын хураалт, татвар төлөгчдөд мэдээлэл хүргэх татварын байцаагчтай хамтран ажиллах зэрэг ажлуудыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг 12 багийн засаг дарга болон холбогдох мэргэжилтэнүүдэд үүрэг болголоо.
Ташрамд хэлэхэд 1 дэх өдөр бүх багийн засаг дарга нар нэг цонхны үйлчилгээгээр ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болсоныг та бүхэнд сонордуулахад таатай байна.
СУМЫН ЗДТГ

You May Also Like