#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН 🇲🇳 БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

✅ Соёлын өв, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн:
“Үндэсний бичиг соёлын өв” үзэсгэлэн,
“Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газрын хадны зургууд” үзэсгэлэн,
“Хөгжимт драмын театрын түүхийн музей” үзэсгэлэн,
Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Гар урлаачдын үзэсгэлэн,
“Нүүдэлчдийн намар” уран зургийн үзэсгэлэнгүүдийг Өлгий хотын иргэдэд тус тус дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг ихэд татаж байсан юм.
✅ Бүх нийтийн боловсрол, уулзалт:
“Яруу өглөө” уулзалт,
“Номын сангийн нэг өдөр” боловсролын хөтөлбөр,
Соёлын өвийн боловсролын хөтөлбөр-VR музейн танилцуулга,
“Хүүхдийн урлагийн боловсрол” хөгжөөн баясгах хөтөлбөр тус тус зохион байгуулагдлаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ӨЛГИЙ ХОТ
2023.09.11
9 дүгээр сарын 14-ний өдөр Дэлүүн сумд СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023 АЯНЫ үйл ажиллагаа хөтөлбөр ёсоор үргэлжлэхээр болсон байна.

You May Also Like