ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа нутгийн ихэнх цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүссэн байна.
10 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүйтэн говийн даваанд цас их хэмжээгээр орсонтой холбогдуулан онц шаардлагагүй тохиолдолд замдаа гарахгүй байхыг анхааруулж байна.
Иймд, иргэн та
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

You May Also Like