3,7 ДУГААР БАГИЙН БИНХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сумын засаг даргын орлогч У.Аялбек, ЗДТГазрын дарга С.Аманкелд, Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Тогжан, Татварын улсын байцаагч А.Жамагат, ХАА-н тасгийн мэргэжилтэн М.Сагдат нарын бүрэлдэхүүн хоёр чиглэлд 3,7 дугаар багийн БИНХуралд оролцов.
Хурлаар 3,7 дугаар багийн нутаг дэвсгэрт ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулылтын явц, хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлчээр ашиглалттай холбоотой маргаан, төрийн байгууллагуулын үйл ажиллагаа, малын тоо, толгойн албан татварын төлөлт, Шинээр гарч мөрдөж эхэлсэн хууль тогтоомжийн тухай мэдээлэл хүргэж мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өгч ажиллав.
3 дугаар багийн иргэн Ж.Бейбитболын санаачилгаар нарийн хавцалыг орон нутгийн хамгаалалтанд авах саналыг хууль журмын хүрээнд судалж, холбогдох газруудад уламжлахаар болов.
Сүүлийн үед багийн иргэдийн дунд бэлчээр ашиглахтай холбоотой маргаан тасрахгүй байгааг анхаарч, багийн засаг дарга нарт багийн иргэдийн дунд тулж ажиллахыг даалгасан болно.
Хурлаар ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуусан асуултуудыг хариулж ажиллав. Ташрамд хэлэхэд 1 дэхь өдөр болгон багийн засаг дарга нар ард иргэдэд нэг цонхны үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлж байгааг тэмдэглэхэд таатай байна. БИНХурлыг амжиллтай зохион байгуулсан 3 дугаар багийн БИНХурлын дарга О.Мерей, багийн засаг дарга Т.Шахыпхан 7 дугаар багийн БИНХурлын дарга Т.Балапан багийн засаг дарга Д.Барат нарт талархсанаа илэрхийлье.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2023.09.25

You May Also Like