ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр 15:00 цагт Засаг даргын албан тасалгаанд засаг даргын зөвлөлийн хурал болж өнгөрлөө. Хурлаар дараах ажлуудыг зохион байгуулахаар холбогдох албан тушаалтануудад үүрэг даалгавар өгч ажиллалаа. Үүнд:
1. Намрын мод тарих ажлыг “Хүн бүр 1 мод” төсөвт байгууллагуудын албан хаагч 3 ш суулгац тарих аяныг зохион байгуулж ажиллахыг ХАА-н тасгийн мэргэжилтэн М.Сагдатд
2. Ахмадын баярын өдрийг М.Роза захиралтай Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хамт олон тусгай хөтөлбөрөөр зохион байгуулахыг
3. Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд хийгдэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж долоо хоногт нэг удаа иргэдэд кино үзүүлэх мөн нийтийн үдэшлэг зохион байгуулах ажлыг Соёлын төвийн эрхлэгч У.Айнагүйлд
4. Засмал замын гарц, зарим газрын засвар үйлчилгээг Сумын эрэн хайх, аврах бүлгийн дарга Г.Алтангэрэл болон Хөх сэрх ДЦГазрын ахлах мэргэжилтэн Н.Елик нарт
5. 9 дүгээр сарын 28-ны өдөр 10-12 дугаар ангийн хүүхдүүдэд Эх оронч үзлийг сурталчлах, кино үзүүлэх ажлыг ЗДТГ, Соёлын төвтэй хамтран зохион байгуулах
6. Цэрэг татлагын ажлыг сумд зохион байгуулах комиссыг байгуулж, багийн засаг дарга нарт зөвлөн ажиллахыг ЗДТГазрын дарга С.Аманкелд-д
7. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тухай бүр төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Засаг даргын орлогч У.Аялбект
7. Долоо хоногт нэг удаа 5 дахь өдөр үдээс хойш нийтийн цэвэрлэгээ хийх ажлыг байгууллагын дарга, эрхлэгч болон холбогдох хүмүүст тус тус үүрэг болголоо.
Зөвлөлийн хуралд идэвхтэй оролцдог байгууллагын дарга, эрхлэгч нарт баярлалаа.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 2023.09.25

You May Also Like