ЗАВХАН АЙМГИЙН УРГАМАЛ СУМЫН ЗДТГАЗРЫН ХАМТ ОЛОН БИДНИЙ АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ БУЦЛАА

Ургамал сумын ИТХ-ын дарга М.Пүрэвхүү, Засаг дарга Г.Гэрэлт-Од нар  ЗДТГазрын болон ИТХ-ын ажлын албаны нийт албан хаагчдын хамт манай сумд ирж төр засгийн бодлого, шийдвэр бүтээн байгуулалтын хэрэгжилт, ажил байдалтай танилцлаа. Дэлүүн сумын ЗДТГазрын зүгээс зочид төлөөлөгчдийг хүлээн авч сумд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил, Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ЭМТөвийн үйл ажиллагаа, төр захиргааны албан хаагчдын ажил байдалтай танилцлаа. Дэлүүн сумын хувьд засаг дарга Б.Серикболын санаачилгаар “Нээлттэй сум” уриан доор аялал жуулчлалыг хөгжүүлэх, бусад аймаг сумдуудтай холбоотой ажиллаж сум орон нутгаа хөгжүүлэх, шинэлэг санаа авах чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаа юм. Ташрамд хэлэхэд 7 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын ЗДТГазрын хамт олонтой ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хөрш зэргэлдээ 8 дугаар багийн иргэдийн бэлшээр ашиглах  мөн оторын асуудалын талаар санал солилцож өмнөх жилүүдээр шийдэгдээгүй бэлшээр ашиглахтай  холбоотой маргааныг 100% шийдвэрлэн ажилласан.

 

You May Also Like