ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцох хандлагыг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд “Яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж ирсэн. Гэсэн ч амралт зугаалгын улиралд орон нутгийн замд зам тээврийн осол, түүнээс улбаатай амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр хэвээр байна.

Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд зам тээврийн 7275 осол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтсэн судалгаа гарсан.

Иймд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам-Нэг соёл” аяныг наймдугаар сарын 18 хүртэл эхлүүллээ.  Тус аянд  сумын ард иргэдэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

You May Also Like