“НЭЭЛТТЭЙ БАЯН-ӨЛГИЙ-2023” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны “Алсын хараа-2050” дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хөдөөгийн сэргэлт” бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн онцлогийг тусган бие даасан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Нээлттэй Баян-Өлгий” хөтөлбөрийг баталсан юм.
Энэхүү хөтөлбөрт аймаг, орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх, соёл, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн ололт амжилтыг олон нийтэд мэдээлэн сурталчлах, Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн харилцааг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орон нутагт шилжин ирэгсдийн ажиллаж амьдрах орчин, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.
Иймд “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Баян-Өлгий аймаг-2023 аймаг” эдийн засгийн чуулга, уулзалтыг өнөөдөр /2023.11.23/ Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа.
Чуулга, уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үндсэн арга хэмжээ буюу нээлтийн үйл ажиллагаа нь өнөөдөр болж, Монгол Улсын Засгийн Газар, Яам агентлагуудын төлөөллүүд, аймаг, сумдын удирдлагууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, иргэд, Аж ахуйн нэгж байгууллагууд, Төрийн бус байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэд оролцлоо.
“Нээлттэй Баян-Өлгий -2023” эдийн засгийн чуулга уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний мэндчилгээг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар уншиж танилцуулав. “Нээлттэй Баян-Өлгий-2023” эдийн засгийн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг аймгийн Засаг дарга А.Камелият танилцууллаа.
Мөн Баян-Өлгий аймагт баримтлах зам тээврийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлагын талаархи танилцуулгыг Зам Тээврийн Хөгжлийн Яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн танилцуулга”-ыг Эдийн засаг, хөгжлийн яамны Цахим бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан цахимаар, ”Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжлийн боломж” илтгэлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман,“Ази –Европыг холбосон харилцаа холбооны транзит сүлжээ”-ний талаархи мэдээллийг, Мобиком корпорацийн байгууллагын бизнесийн газрын захирал, шинжлэх ухааны доктор Б.Отгончимэг, “ПКС группийн үйл ажиллагааны танилцуулга”-ыг ОХУ-ын Алтай хязгаарын Горный Алтай мужийн ПРОМКОТЛОСНАБ ХХК-ы захирал Звягин Максим Александрович, Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар танилцуулгыг Хилийн боомтын захиргаа, Өлгий, Цагааннуур, Даянгийн боомтын төлөөлөгч А.Гылымхан, Ногоон зээлийн талаар танилцуулгыг Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбарын захирал Х.Серёжа, “Цахим шилжилтэд төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр танилцуулгыг Ай Си Ти группийн Хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Тэмүүлэн, “Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” -ийн талаархи танилцуулгыг “Мэргэн сайд” төрийн бус байгууллагын тэргүүн, доктор, профессор Г.Энх-Амар, Асгатын уурхайн үйл ажиллагааны явц, цаашдын зорилтын талаархи танилцуулгыг “Эрдэнэс монгол” нэгдлийн “Асгат” төслийн нэгжийн зохицуулагч Б.Ахжол, “Майхан толгойн усан цахилгаан станцын төслийн танилцуулгыг цахимаар ”Усны эрчим” ХХК-ны захирал Ч.Дагвадорж, Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар Цагааннуур чөлөөт бүсийн захирагч Нурбек нар тус тус танилцууллаа.
Хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, бүтээн байгуулалт болон Ажлын байр, хөдөлмөрийн зах зээл, хүний хөгжил, соёл, урлаг, үндэсний бахархал гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэх зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтанд сумаас ИТХурлан дарга М. Авужалел, Засаг дарга Б. Серикбол,ИТХурлын төлөөлөгчид, ЗДТГазрын дарга С. Аманкелд болон 12 багийн засаг дарга нар оролцож байна.
Сумын аялал жуулчлал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх талаар танилцуулга бэлдэж ЗДТГазрын мэргэжилтэн С. Хуандых форумд оролцогч иргэд ААНэгжүүдэд танилцууллаа.
Previous article

You May Also Like