Сумын засаг дарга А.Нурбек,ЗДТГазрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч С.Аманкелд нар аймагт томилолтоор ажиллав. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 7 хоног аймагт дараах ажлуудаар ажиллаж байна. Үүнд: 1. 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуульд ЗДТГазрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч С.Аманкелд, орлогч дарга Б. Серикбол, Эрэн хайх, аврах бүлгийн дарга А.Асанбек нарын хамт оролцов, уг сургалт нь 04 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах команд штаб-ын сургууль гурван үе шаттайгаар зохин байгуулагдлаа. Сургуулийг зохион байгуулагчдын зүгээс өгсөн цагийн байдлуудыг тухай бүр хийж, илтгэж мөн сорилын шалгалтын амжилттай өгч ажлаа дүгнүүлэв. 2. 04 дүгээр сарын 12-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт Засаг даргын орлогч даргын хамт оролцсон. 3. 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон 10 багийн Засаг дарга нартай хамт оролцож байгаа ба аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээг байгуулав. 4.04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймагт зохион байгуулах “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга,ХСТХГазрын дага болон байгааль хамгаалагч болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамт оролцов.