ҮЕР УСНЫ АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ДАХИН АВЧ АЖИЛЛАА

Чихэртэйн ус үерлэж зарим айлуудын хашаа болон байшин нь усанд автагдсан гэх дуудлагын дагуу мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 2 өдөр ажиллаж хэвийн байдалд оруулсан билээ. 2023.11.07-ны өдөр дахин дуудлага бүртгэгдэж Сумын ЗДТГазраас шуудуугийн эхэн дэхь задарсан хоолойг дахин засварлаж дуусгалаа. Уг ажлыг гүйцэтгэхэд санаачилгатай ажилласан Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчид мөн хувийн трактороо хөлсгүй ажиллуулж өгсөн 12 дугаар багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч С.Ерболат нарт талархсанаа илэрхийлье.
Ард иргэд сонор сэрэмжтэй байж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сумын мэргэжлийн ангитай хамтран ажиллахыг хүсье…

You May Also Like