Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нийтийг хамарсан ажлыг орон нутгийн захиргааны санаачилгаар хэд хэдэн ажил хийгдэхээр төлөвлөгдээд, анхны ажлаа хийж гүйцэтгэв. Байзын гүүрийн хоёр талын шороо бороо, үерийн усанд сэтэрч, эвдрээд автомашин аваарт орох эрсдэлтэй байсан юм. Уг асуудлыг засаг даргын нөөц хөрөнгөөр экскватор хөлсөлж (унгалдай) нийтийг хамарсан ажлын залуучуудтай хамтарч өнөөдөр хийж, аюулгүй, хэвийн болгов.