АРД ИРГЭДИЙГ ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Аймагт орсон усархаг, аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3,4,12,13 дугаар багуудад үер бууж, айл өрхүүд усанд автагдсан хүнд байдалтай байгаа билээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өчигдөр /2023.07.19/ шуурхай хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.
Хуралдааны эхэнд Үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцлээ.
-Цаг агаарын сарын болон өнөөгийн нөхцөл байдлын мэдээ
-Үерийн далангийн ажлын явц, санхүүжилт, гүйцэтгэл, ашиглалт
-Үер буусан багуудын цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал, хангамж
-Цаашид тохиолдож болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх эрх олгох талаар,
-Хуримтлагдсан лаг шороог цэвэрлэхэд дайчлагдах, албан байгууллага, хүн хүч, техник хэрэгслийн жагсаалтыг гаргаж үүрэгжүүлэх,
Ариутгал халдваргүйтэл хийх, бэлэн байдлыг хангах, ариутгал хийх, талбайн хэмжээг тогтоох, ариутгал хийх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
гамшгийн аюулт үзэгдлээс ард иргэд маань сонор сэрэмжтэй байхыг анхааруулж Сумын засаг даргын захирамж гаргаж холбогдох үүрэг даалгаврыг өгсөн болно.

You May Also Like