СУМЫН 12 БАГИЙН БИНХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлүүн сумын Засаг дарга Б.Серикбол, орлогч У. Аялбек, Газрын даамал Б.Берденбек, Хүнс,ЖДҮХМэргэжилтэн А.Семейхан, Бэлчээр тариалан хариуцсан мэргэжилтэн М.Сагдат, Иргэний танхимийн зохицуулагч Б.Хайрат нарын бүрэлдэхүүн хөдөө багуудад иргэдийн нийтийн хурал зохион байгуулан ажиллав.
Хурлаар Хамгийн түрүүнд Монгол улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй АЛСЫН ХАРАА 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. Багийн иргэдийн санал хүсэлтийг сонсож ЗГазарт уламжлах зарим тулгамдсан асуудлуудбг эрэмблэн нэгтгэж хүргүүлэхээр болов. Сумын хэмжээнд 2023 онд хийгдсэн болон хийгдэж буй ажлын талаар танилцуулж иргэдийн санал санаачилгыг сонсов. Мөн цаг үеийн бусад асуудлаар хэлэлцэж иргэдийн санал бодлыг сонсов.
Сүүлдээ ОНХС-ийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх хөрөнгө оруулалтын санал асуулгын эрэмбийг хэлэлцэв.
Засаг дарга Б.Серикболаар ахлуулсан ажлын хэсэг нийт хөдөө багуудад 5 өдөр ажиллав.

You May Also Like