БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ӨДӨРЛӨГҮҮД ТУС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын гишүүд, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Габит Койшибаев, «Отандастар» сангийн ерөнхийлөгч Абзал Сапарбек, БНКазакстан улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Малик Отарбаев тэргүүтэй зочид төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Хүндэт төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтад аймгийн Засаг дарга А.Камелият Казахстан, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан манай аймагт Казахстан улсын өдөрлөг болон бага хурал зохион байгуулахаар санаачилга гаргаж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баярласан талархсанаа илэрхийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

You May Also Like