“ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРӨЛ БҮРИЙН ЛАВЛАГАА АВДАГ БОЛЛОО

📣📣📣 Гадаадын иргэний бүртгэлийг “ХУРДАН” төрийн цахим үйлчилгээний цэгээс хүлээн авч байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ” гэж заасан. Үүний дагуу гадаадын иргэнийг уригч, орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагууд нь “E-Immigration” аппликейшн болон ХурДан цэгээс тухайн гадаадын иргэнийг цахимаар бүртгүүлэх боломжтой юм.
📣📣📣 Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаа, тодорхойлолт авах 8 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэвтэрсэн. Үүнд:
📌Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
📌Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
📌Гадаадын иргэний бүртгэл
📌Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
📌Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
📌Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
📌Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
📌Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж бүрдлээ.
Баян-Өлгий аймгийн иргэн та өөрт ойр “ХУРДАН” цэгээс төрийн үйлчилгээг аваарай🤗
📌 Өлгий сумын ЗДТГ
📌Автотээврийн төв
📌Төрийн үйлчилгээний нэгдсэн төв

You May Also Like